Орон гэргүй иргэд байрны доод хонгилд гал гаргажээ
2020-02-08 23:11:03, 1054

Мөрөн сумын алаг 36-р байрны доод хонгилд орон гэргүй иргэд гал гаргасны улмаас тус байранд амьдардаг иргэд галын аюулд өртөх дөхлөө. Тус байранд амьдардаг иргэдийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ирж галыг унтраасан байна. Одоогоор гал юунаас болсон нь тодорхойгүй байгаа боловч тус байранд амьдардаг иргэн Б “хүйтний улиралд орон гэргүй иргэд хонгилд ирж хонодог. Өнгөрсөн жил бас гал гаргаж байсан. Бид эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. Энэ асуудалд төр засаг анхаараасай” гэдгийг хэлж байлаа. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар өнгөрсөн онд тус байрны доод хонгилд 2 удаа гал гарсан дуудлагаар ирсэн байна. Энэ үед орон гэргүй иргэд байсан байна. Харин энэ удаа эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байна. Гэхдээ орон гэргүй иргэд байсан гэдгийг хүмүүс хэлсэн гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч А.Баянхангай хэлж байлаа. 

Б.Ганаа

 

 



Орон гэргүй иргэд байрны доод хонгилд гал гаргажээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0