Хүн ам, орон сууцны тоологч, шалгагч нарт мэдээлэл зөвлөгөө өглөө
2020-01-06 22:46:17, 645
Хөвсгөл аймгийн хэмжээнд хүн ам орон сууцны тооллого хийх тоологч, шалгагч нарт аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэл зөвлөгөө өгөх 3 хоногийн сургалтыг хийв. “Энэ удаагийн тооллогын онцлог нь бүртгэл болон статистикийн мэдээллийг хослуулж байгаа гэдгээрээ онцлог. Тодруулбал, нийт мэдээллийн 90 хувийг бүртгэлд суурилж буюу хүн ам, өрхийн мэдээллийн сангаас бүрдүүлнэ. Тооллогын үеэр иргэд өөрийн харьяа хороо, багийн ажилтан дээр очиж өрхийн мэдээллээ шинэчлэх боломж бий. Мөн тооллогын үеэр ажиллах цахим хуудас руу нэвтэрч өрхийн мэдээллээ шинэчилж болно” гэдгийг Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу хэлж байв. Хүн ам, орон сууцны тооллого энэ сарын 9-15-ны хооронд улс орон даяар нэгэн зэрэг болно. Тус аймагт тооллогод 173 тоологч, шалгагч ажиллах ажээ. 
 
Б.Ганаа


Хүн ам, орон сууцны тоологч, шалгагч нарт мэдээлэл зөвлөгөө өглөө

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0