Хөвсгөлийн залуус цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ
2019-10-16 14:27:55, 593
Хөвсгөл аймгаас Увс аймгийн 0245-р ангид 2018 оны 2-р ээлжээр хугацаат цэргийн алба хаасан залуус өнөөдөр халагдаж ирлээ. Залуусыг Хотгойдын баатар Чингүнжавын талбайд угтан авлаа.  Монгол Улсынхаа тусгаар тогтнол, халдашгүй дархан байдал болсон торгон хилээ манаж, цэргийн үүрэгт албаа нэр төртэй хааж ирсэн дайчдыг аймгийн Цэргийн штабын дарга хурандаа С.Батхуяг, аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох нар хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Дайчдыг Увс аймгийн хилийн 0245-р ангийн захирагч, хурандаа Д.Амарсанаа хариуцан ирж “Хоймор нутгийн залуус цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ” гэдгийг онцолж байлаа. Тухайлбал алба хааж ирсэн дайчдаас Онц хилчин нэг, Хил хамгаалах ерөнхий газрын даргын шагналаар 10 орчим дайчин, Отрядын даргын тушаалаар 40 гаруй байлдагч, түрүүч нар шагнуулж ирсэн байна. 
Б.Туяа 


Хөвсгөлийн залуус цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0