Хар морьт сахиусны их тахилга болов
2019-09-03 15:40:49, 536
Хөвсгөл аймагт намрын эхэн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр Ахай бэйсийн хошууны нандин их шүтээн болох Хар морьт сахиусны их тахилга болов. Сахиусны их тахилгыг 1998 оноос хойш жил бүрийн энэ өдөр тогтмол зохион байгуулсаар иржээ.  Их тахилгад оролцсоноор Хар морьт сахиусны ивээлд багтан ган зуд, гачигдал зовлон, барцад саад үгүй эрүүл саруул, энх тунх, элбэг хангалуун байхын өлзий наран гийнэ гэдэг аж. Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Л.Ганболд, Улаанбаатар хотын Гандантэгчилэн хийдийн Бадма Ёг дацангийн Ловон лам Гавж Гүнчин-Иш болон Мөрөн сумын ИТХ-ын дарга, Мөрөн сумын Засаг даргын орлогч Б.Батбаяр болон хүрээ хийдийн лав хуврагууд орон нутгийн иргэд оролцлоо. Мөн энэ үеэр Мөрөнгийн Хүрээ Гандандаржаалин хийдийн дэргэдэх Бадма Ёг Дацангийн нээлт, Мөрөнгийн хүрээний Равдан Лхам сахиусны дуганы шав тавих ёслол, хүчит бөхийн барилдаан, шагай болон сурын харваа зэрэг тэмцээн наадам боллоо.
 
Б.Туяа 


Хар морьт сахиусны их тахилга болов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0