Хадлан бэлтгэл 22,9 хувьтай байна
2019-09-02 21:35:47, 1409
 Хөвсгөл аймгийн хэмжээнд малчид, иргэдийн хүчээр 52 мянга 563 тонн өвс бэлтгэж хадлан бэлтгэл  22,9  хувьтай байна.  Мөн 154 тн давс хужир, 12 тн гар тэжээл бэлтгээд байна. Энэ жилийн хувьд  бороо хур элбэг байсан учраас нийт нутгаар өвс сайн ургасан хадлангийн гарц сайн байгаа гэнэ. Аймгийн хэмжээнд нийт малчид, иргэдийн хүчээр 229159 тн байгалийн хадлан, 15277 тн давс хужир, гар тэжээл 366 тн тус тус бэлтгэх албан даалгаврыг өгч хадлан бэлтгэл ид үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар хадлан бэлтгэлийн ажлаар сумдаас Эрдэнэулган сум нөөцийн бүрдүүлэлт 40 хувьтай аймагтаа тэргүүлж яваа ажээ. 
Б.Амирлан 
 
 


Хадлан бэлтгэл 22,9 хувьтай байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0