Шумуулаар дамжих халдвар, боом өвчний тандалт болон хайгуул шинжилгээ хийв
2019-08-29 23:29:43, 561
Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Ренчинлхүмбэ сумын нутагт шумуулаар дамжих халдвар, боом өвчний байгалийн голомтын тандалт судалгааг хийжээ.  Судалгааны үеэр Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишгэд, Гуна, Бахтах, Шарга, Жарын гол, Дархадын хотгорын усны сав 57 цэгт газраас нийт 1529 бие гүйцсэн шумуул, 264 авгалдай, 38 хүүхэлдэй цуглуулан шумуулын популяцийн тархалт, бүтцийн судалгааг хийж ЗӨСҮТ-ийн вируслогийн болон шимэгч судлалын лабораторид шумуулаар дамжих халдварын үүсгэгч илрүүлэх шинжилгээнд хамруулахаар хүргүүлжээ. Мөн Баянзүрх, Ренчинлхүмбэ, Улаан-Уул сумын нутагт боом өвчний голомт хяналтын хайгуул шинжилгээг хийж 65 цэгт газруудын солбилцлыг тогтоон бүртгэлжүүлэн, голомтот нутгийн экологийн бичиглэл хийж, шинжилгээний сорьц материал дээжилсэн байна.
 
Б.Амирлан 


Шумуулаар дамжих халдвар, боом өвчний тандалт болон хайгуул шинжилгээ хийв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0