Хөвсгөл нуурт усан онгоц хөвж эхэлсний 109 жилийн ой тохиож байна
2019-07-30 03:00:09, 1097

Хөвсгөл нуурт усан онгоц хөвж эхэлсний 109 жилийн ой тохиож байна. Хөвсгөл нуураар анх 1910 онд Оросын худалдаачид 40 тоннын даацтай жижиг модон онгоц аялуулсан түүхтэй. Хөвсгөл нуурыг анх тээвэрт ашиглах эхэлсэн нь энэ гэж үздэг. 1931 онд “Монгол улсын 10 жилийн ой" гэдэг 100 морины хүчтэй, 100 тоннын даацтай онгоц ашиглалтад оруулан ажиллуулж байгаад 1934 оноос “Сүхбаатар” нэртэй, хоёр зуун морины хүчтэй, 110 тоннын даацтай модон онгоц, 700 тонн ачаа ачдаг хоёр чиргүүлтэй явдаг болжээ. Тус онгоцыг тэр үеийн ЗХУ, Монгол улс хоёр хамтран эзэмшиж байгаад Монгол улсад 1952 онд шилжүүлэн өгсөн байна. 1957 онд Монгол улсын захиалгаар ЗХУ-д үйлдвэрлэсэн 400 тоннын даацтай “Сүхбаатар” гэдэг ган онгоцыг “Хөвсгөл" чиргүүлийн хамт, 1961-1962 онд 500 тонны даацтай, дээд тавцандаа машин, ХАА-н машин механизм ачих талбайтай “Долгион” 300 тонн шингэн түлш ачих шатахуун тээврийн “Ургац" ган чиргүүл онгоц ашиглалтад оруулжээ. Энэ нь Хөвсгөл нуураар ачаа бараа тээвэрлэж, хүн зөөж байсан хөлөг онгоцны дөрөв дэх үе юм. ЗХУ-ын Пермь хотын Кама үйлдвэрт бүтээсэн “Сүхбаатар” гэдэг орчин үеийн автомат удирдпага бүхий 800 морины хүчтэй шинэ хөлөг 1985 оноос аялж эхэлсэн юм.Дизель хөдөлгүүртэй 2000 тонн ачаа чирэх чадалтай, цагт 20-22 км хурдтай явах эл хөлөг онгоц нь цаг агаарын ямарч нөхцөлд аялахад орчин үеийн найдвартай холбоотой юм. Хөлөг онгоцны урт 40,6 метр, өргөн нь 8,6 метр, өндөр нь 11,5 метр. зүтгэх хоёр хөдөлгүүрийг нь БНАГУ-д, тогоог нь БНБАУ-д, бусад эд ангийг ЗХУ-д үйлдвэрлэжээ. Сүүлийн үед Хөвсгөл нуурыг зорих гадаад дотоодын иргэд эрс нэмэгдсэн бөгөөд Сүхбаатар хөлөг онгоцоор  том хүн 29990, хүүхэд 10000 төрөгөөр зорчдог ажээ.

Б.Туяа 

 

 

 



Хөвсгөл нуурт усан онгоц хөвж эхэлсний 109 жилийн ой тохиож байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0