Наадамд явсан хойгуур гэр нь үерт урсжээ
2019-07-27 18:56:50, 985
Хөвсгөл аймгийн Рашаант сумын 5 дугаар багийн Ширгүү гэдэг газар сумын төвөөс баруун зүгт 42 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 196 км-т малчин Д-гийнх гэр бүлээрээ Даншиг наадам үзэхээр аймгийн төв рүү явсан хойгуур гэр нь үерт урсжээ.Тодруулбал 7 сарын 25-ны өдрийн 13  цагт орсон түр зуурын усархаг борооны улмаас малчин Д-ийн 5 ханатай гэр, эд хогшил нь үерийн усанд урссан байна. Иймээс голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.
 
Б.Гантуяа 


Наадамд явсан хойгуур гэр нь үерт урсжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0