Хөвсгөлийн баяр наадамд 234 хурдан хүлэг тоосоо өргөлөө
2019-07-13 15:18:33, 860
Ардын хувьсгалын 98, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадамд  Галт,  Төмөрбулаг, Тариалан, Мөрөн, Бүрэнтогтох, Рашаант, Тосонцэгэл, Их-Уул сумын  8 насны морьд уралдаж 234 хурдан хүлэг тоосоо өргөлөө. Азарганы уралдаанд 31 азарга уралдсанаас Галт сумын уяач Б.Цэрэнбатын цагаан цоохор түрүүлж
 
 
Тосонцэнгэл сумын уяач Ц.Цэдэндамбын Монгол хүрэн хүрэн аман хүзүүдэж Тариалан сумын уяач Д. Түвшинжаргалын цоохор гуравт Тѳмѳрбулаг сумын уяач Ц.Доржготовын Малзан халзан дѳрѳвт Тѳмѳрбулаг Б.Ариунсаны хүрэн айрагдаж наадамчин олныг баясгалаа. Их насны морьдын уралдаанд Галт сумын уяач Н.Пүрэвдоржийн шувуун саарал түрүүлж
 
 
Бүрэнтогтох сумын уяач Д.Батмѳнхийн Хонгор аман хүзүүдэж Их-Уул сумын уяач Л.Ѳсѳхбаярын хээр гуравт Галт сумын уяач Б.Чулуунбаатарын хүрэн халзан дѳрѳвт Мѳрѳн сумын уяач Б.Бат-Эрдэнийн халтар айргийн тавд хурдаллаа. Хурдан Соёолонгийн уралдаанд Тѳмѳрбулаг сумын уяач Б.Мѳнх-Эрдэний Элбэг хээр түрүүлж
 
 
Рашаант сумын уяач Ж.Ѳнѳрболдын Бор аман хүзүүдэж Галт сумын уяач Н.Пүрэвдоржийн хүрэн гуравт Шинэ-Идэр сумын уяач М.Сүрэнхоролын Хул дѳрѳвт Мѳрѳн сумын уяач Ц.Мѳнхбатын Сартай хээр айргийн тавд хурдаллаа. Хязаалан насны морьдын уралдаанд Тариалан сумын уяач Б.Галбадрахын Хул түрүүлж Баянзүрх сумын уяач Б.Мѳнхтѳрийн халиун аман хүзүүдэж Галт сумын уяач Ш.Батлхагвын хар гуравт Галт сумын уяач Н.Пүрэвдоржийн хонгор дѳрѳвт Мѳрѳн сумын уяач Ч.Мѳнхбатын хээр айргийн тавд хурдаллаа.
 
Ардын хувьсгалын 98, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмын эрлийз дунд насны морьдын уралдаанд Цагаан-Уул сумын уяач С.Азжаргалын хул түрүүлж Бүрэнтогтох сумын уяач Б.Баярдүүрэнгийн саарал аман хүзүүдэж Мѳрѳн сумын уяач Л.Ганболдын хул алаг гуравт Тосонцэнгэл сумын уяач Н.Бямбадоржийн хүрэн халзан дѳрѳвт Тариалан сумын уяач Бямбадоржийн яруу саарал айргийн тавд хурдаллаа. Эрлийз бага насанд уралдсан морьдоос Галт сумын уяач Н.Пүрэвдоржийн хээр түрүүлж Галт сумын уяач Нацагдоржийн Хээр халзан аман хүзүүдэж Баянзүрх сумын уяач Б.Мѳнхтѳр хул гуравт Галт сумын уяач Н.Пүрэвдоржийнх дѳрѳвт Галт сумын уяач П.Үүрдмѳнхийн хул айрагджээ.
Ардын хувьсгалын 98 Хѳвсгѳл аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмын Шүдлэн насны морьдын уралдаанд 25 хурдан хүлэг уралдсанаас Галт сумын уяач Б.Цэрэнбатаагийн уясан ягаан саарал түрүүлж
 
Тариалан сумын уяач М.Гэрэлт-Одын хээр аман хүзүүдэж Түнэл сумын уяач М.Доржрагчаагийн таван цагаан гуравт Тосонцэнгэл сумын уяач Я.Отгондаваагийн хар дѳрѳвт Тосонцэнгэл сумын уяач М.Цэрэннямын цавьдар халзан айргийн тавд хурдалллаа.
Хурдан дааганы уралдаанд 30 орчим даага уралдсанаас Тариалан сумын уяач Ѳ.Батбайгалийн хүрэн түрүүлж Их-Уул сумын уяач Д.Ганзамын хонгор хоёрт Алаг-Эрдэнэ сумын уяач Б.Мѳнхбатын хээр гуравт Мѳрѳн сум Л.Ганболдын хул дѳрѳвт Тариалан сумын уяач Ѳ.Батбайгалийн халтар айрагдлаа.
Б.Гантуяа 
 
 


Хөвсгөлийн баяр наадамд 234 хурдан хүлэг тоосоо өргөлөө

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0