Хөвсгөлийн бөхчүүд Цэцэгт нугад наадмын бэлтгэлдээ гарчээ
2019-07-04 13:46:38, 798
 Гурван аваргын өлгий хоймор нутгийн "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөхчүүд үндэсний их баяр наадмын бэлтгэлээ Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг "Цэцэгт нуга"-д хийж байна. Баяр наадмын бэлтгэлд гарсан бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилттай "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний тэргүүн П.Ганхүү болон Удирдах зөвлөлийн тэргүүлэгч гишүүд, бөхчүүдийн ар гэрийнхэн, нутгийн олны төлөөллийн хамт танилцаж бэлтгэл сургуулилтын зардалд зориулан мөнгөн тусламж, вакус, ус, ундаа, жимс зэрэг шаардлагатай зүйлсийг гардуулан өглөө. Мөн энэ үеэр наадмын сорилго барилдааныг зохион байгуулж Улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөх барилдсанаас Монгол Улсын Өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж, аймгийн арслан Э.Баасанжав үзүүрлэн, аймгийн арслан А.Давааням, аймгийн харцага Ж.Хатанзоригт нар шөвгийн дөрөвт шалгарсан байна. "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөхчүүд удахгүй болох Үндэсний их баяр наадмаар Улс, аймгийн цолуудыг авч нутгийн зон олон болон ард түмнээ баясгахаар наадмын бэлтгэлээ базааж байна.
 
Б.Туяа 


Хөвсгөлийн бөхчүүд Цэцэгт нугад наадмын бэлтгэлдээ гарчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-04-11 07:08:33
    ??????? 11 ?????? 585.9 ??? ????????? ???? ??????? : sumiin tuvuur duuren ******** daaluuchid ....