Архитекторууд Хөвсгөлд чуулав
2019-07-03 11:22:06, 628
Аймаг, нийслэлийн ерөнхий архитекторууд болон 21 аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга нарын чуулга уулзалт, сургалт зөвлөгөөн Хөвсгөл нуурын эрэгт болов. Уулзалт, зөвлөгөөнийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд Барилгын хөгжлийн төв дэмжин, БХБЯ, МХЕГ хамтран ажиллав. Зөвлөгөөнөөр орон нутагт хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар болон барилгын салбарын хууль эрх зүйн орчин, дүрэм журмууд түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл, санал зөвлөмж өгч, харилцан туршлага солилцон, салбарын хөгжилд орон нутаг дахь төрийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцсэн байна.21 аймгийн барилга хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга нар, ерөнхий архитекторуудын чуулга уулзалтыг 10 гаруй жилийн өмнө Хөвсгөл аймагт анх удаа зохион байгуулж байсан бол энэ удаа дахин зохион байгуулсан  ажээ.
Б.Туяа 


Архитекторууд Хөвсгөлд чуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0