Герман улсын технологийг нутагшуулах сургалт мэдээллийн төвтэй болов
2019-07-03 11:11:59, 528
Хөвсгөл аймгийн Мөрөн сум, ХБНГерман  улсын Барут Марк хоттой хамтын ажиллагааны хүрээнд Мөрөн суманд Герман улсын технологийг нутагшуулах сургалт мэдээллийн төвтэй болов.Мөрөн сум нь 2011 оноос хойш Барут Марк хоттой хамтран ажиллаж байгаа юм. Хамтын ажиллагааны хүрээнд Мөрөн сумын сургууль, цэцэрлэгүүдийг ус цэвэршүүлэгчээр хангах "Бидний ус" төсөл хэрэгжүүлснээс гадна Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн иж бүрэн тоноглосон 3 автомашин, Онцгой байдлын газарт гал унтраах автомашин зэргийг бэлэглэж байна. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн Хог хаягдлын менежментийг сайжруулах иж бүрэн төсөл хэрэгжүүлэх бөгөөд Герман улсын технологийг орон нутагт нутагшуулах зорилгоор сургалт мэдээллийн төвийг байгуулжээ.
Б.Туяа 


Герман улсын технологийг нутагшуулах сургалт мэдээллийн төвтэй болов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-07-03 14:06:50
    Зочин: sain uu, medeendee gol ni enehuu surgalt medeelllin tuv yag haana, heden tootiin uruund hen gej hun hariutsdag talaar mash todorhoi tusgah shaardlagatai...... naad medeenii gol ach holbogdol ni uundee shuu dee... anhaarna uu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-07-03 11:20:47
    ?????: Хөвсгөл аймгийн төсвийн мөнгийг хулгайлах, тендер будилуулах ажилд мэргэшсэн Сувд авгай юу вэ бас Германчуудаас мөнгө цохих санаатай явсан уу, төсвийн хууль гэж худлаа ярьдаг, тэр хуулийг зөрчиж хулгай хийдэг дархлагдсан ганц хүн АТГ-т шалгуулж шоронд хмтаах хэрэгтэй Хөвсгөлийнхөн.