Үсчид 500 хүүхдийн үсийг үнэ төлбөргүй засна
2019-06-09 00:12:00, 765
Хөвсгөл аймгийн Үсчин гоо засалчдын холбооны хурал болж, эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн хэлэлцэж цаашид хийх ажлаа төлөвлөлөө. “Хүүхэд хамгаалал-Өрхийн хөгжлийг дэмжих” нэрлэсэн жилийн хүрээнд Мөрөн сумын 500 хүүхдийн үсийг үнэ төлбөргүй засч үйлчлэхээр болов. Энэ үеэр зорилтот бүлгийн өөрийн гэсэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй 12 хүнийг үсчин, гоо сайханчаар сурган авч ажлын байраар ханган ажилахаар болов. Мөн хүүхдийн “Уран дөш” зусланг сэргээн засварлахад зориулж 500,000, Мөрөн сум үүсч хөгжсөний 210 жилийн ойд 500.000 төгрөгийн батламж гардуулан өгч төр засгаас иргэдийнхээ төлөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжин хамтран ажиллана гэдгийг Хөвсгөл аймгийн Үсчин гоо засалчдын холбооны тэргүүн Х.Сувд-Эрдэнэ хэлж байлаа.
Б.Гантуяа 


Үсчид 500 хүүхдийн үсийг үнэ төлбөргүй засна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0