Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно
2019-05-06 23:39:41, 566
2019.05.07 / БИЛГИЙН ТООЛЛЫН 3
ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно.
Наран ургах, шингэх: 05.28-20.11
Барилдлага: Түлэх 
Шүтэн барилдлага: Сэрэхүй 
Суудал: Ус
Аргын тооллын 5 сарын 7, Ангараг гараг. Билгийн тооллын 3, Чөлөөт эх одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 5 цаг 28 минутад мандан, 20 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.
 


Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0