Энэ онд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг танилцуулав
2019-04-13 15:40:37, 688
Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас 2019-2020 онд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах, иргэдэд төсөл хөтөлбөрт хамрагдах ямар боломж байгаа талаар мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөгийг зохион байгуулав.
Хөдөлмөр эрхлэлтийн сангаас ажлын байрыг дэмжих хөтөлбөр, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг үзүүлэх хөтөлбөр, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, хөдөлмөрт бэлтгэх хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох 6 хөтөлбөрийн хүрээнд иргэд төсөл хөтөлбөр ирүүлэх боломжтойг танилцуулж байв.
 
Мөн хэрэгжиж байсан төсөл хөтөлбөрүүдэд тодорхой өөрчлөлт орсон байна. Тухайлбал “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр өмнөх жилүүдэд 15-24 насны заавал МСҮТ төгссөн байх шаардлагатай гэж заасан нь хасагдаж  15-35 насны залууст 10 хүртэлх сая төгрөгийг дэмжих, ажлын байрыг дэмжих хөтөлбөр 2 жилийн хугацаатай 2 сая хүртэлх төгрөг олгож байсан бол 3 жилийн хугацаанд 5 сая төгрөг олгоно. Мөн Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 35 хүртэлх насны иргэнд олгодог байсан нь өөрчлөгдөж 45 хүртэлх насны малчинд олгох гэх мэтчлэн зарим хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт орсон” гэдгийг өдөрлөгийн үеэр Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Б.Эрдэнэхуяг мэдээлж байлаа. 
Б.Ганаа
 


Энэ онд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг танилцуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0