Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
2019-04-12 09:41:45, 63
ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.
Наран ургах, шингэх: 06.10-19.37
Барилдлага: Үл зохилдох 
Шүтэн барилдлага: Сансар 
Суудал: Огторгуй
Аргын тооллын 4 сарын 12, Сугар гараг. Билгийн тооллын 7, Өглөгт охин одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 10 минутад мандан, 19 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
 


Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0